Өмнөговьчууд өвлийн спортыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Өмнөговьчууд өвлийн спортыг дэмжлээ

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан орон даяар хэрэгжүүлж ажиллаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “Биеийн тамир-эрүүл мэнд” уриан дор аймгийн хэмжээнд нийтийн биеийн тамирын арга хэмжээг өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа.  Баталсан хуваарийн дагуу “Өвлийн спортыг дэмжих сар” нээлтээ хийж Өмнөговь аймгийн хэмжээн дэхь төрийн болон төсөвт байгууллагууд буухиа тэмцээнээр өрсөлдлөө. Уг арга хэмжээ “Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж Өмнөговь аймаг дахь төрийн болон төсөвт нийт 23 байгууллагын 311 хүн оролцлоо. Тэмцээнийг байгууллага бүрийн гишүүдээс бүрдсэн холимог долоон багт хуваан өрсөлдүүлсэн бөгөөд нийлбэр дүнгээр Ч.Баатарсүх ахлагчтай баг тэргүүлж, Гаадан ахлагчтай баг удаалсан бол Ганзориг ахлагчтай баг гуравдугаар байрт шалгарсан байна. Нийт 720 мянган төгрөгийн шагналын сантай зохион байгуулагдсан тус тэмцээнийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэсүүд болон Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд хариуцан зохион байгуулдаг бөгөөд буухиа тэмцээнд оролцогчид, зохион байгуулагчид "нийтийн биеийн тамирын спортыг хөгжүүлэх, эрүүл мэндээ сахин хамгаалахад үр дүнтэй арга хэмжээ боллоо" хэмээн онцлжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж