Сумдын Тамгын газрын дарга нар чууллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Сумдын Тамгын газрын дарга нар чууллаа

Жил бүр Өмнөговь аймгийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар чуулж төрийн албан хаагчдын мэдээ тайлан гаргаж нэгдсэн арга хэмжээнд оролцдог уламжлалтай билээ. Энэ хүрээнд энэ жил сумдын Тамгын дарга нар энэ сарын 09-13-ны өдрүүдэд таван өдрийн турш Даланзадгад хотод таван өдрийн турш чуулсан байна. Нэгдсэн арга хэмжээний хөтөлбөрийн дагуу Тамгын газрын дарга нар тухайн сумынхаа төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний болон Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн тайлан мэдээгээ нэгтгэн гаргаж өгсөн байна. Мөн хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар сургалтанд хамрагдсан байна. Жил бүр уламжлал болгон зохиогддог энэхүү арга хэмжээндээ бүх сумдын Тамгын газрын дарга нар хариуцлагатай, идэвхитэй оролцжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж