Нүүрс авахгүй гэдгээ факсаар мэдэгдсэн

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Нүүрс авахгүй гэдгээ факсаар мэдэгдсэн

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Тавантолгойн орд газрыг ашиглахад ямар царигтай төмөр зам тавих талаар хэлэлцлээ. Энэ асуудалд гишүүдийн санал нилээд хуваагдаж байгаа юм. Гэхдээ тус ажлыг ахлаж байгаа БХБЗТАЖ-ын сайд Х.Баттулга өргөн царигтай төмөр замын талаар төсөл боловсруулан УИХ-д хэлэлцүүлж байгаа билээ. Түүний үзэж байгаагаар өргөн царигтай төмөр зам нь дараах давуу талтай гэнэ. Үүнд,
Нэгдүгээрт. Монгол Улсын төмөр зам өргөн царигтай байдаг бөгөөд ойрын хэдэн жилд Монгол Улс хурдацтай хөгжөөд ирвэл, цаашдаа зөвхөн ачааны гэлтгүй иргэний тээврийн галт тэрэг явах боломж бүрдэх юм.
Хоёрдугаарт.  БНХАУ, ОХУ, Казахстан зэрэг улсууд Монголоос нүүрс авахгүй гэдгээ факсаар мэдэгдсэн ажээ.
Гишүүдийн санал хуваагдсан маргаанаас улбаалан ард түмний дунд нарийн царигтай төмөр зам нь БНХАУ-ын төмөр зам, өргөн царигтай нь ОХУ-ын стандарт юм шиг ойлголттой болж байгаа. Гэтэл 1435 мм өргөнтэй бол стандарт хэмжээ, түүнээс дээш бол өргөн царигтай төмөр зам, түүнээс доош бол нарийн царигтай төмөр зам гэж тодорхойлдог талаар Н.Батбаяр гишүүн тайлбарлаж байсан. Гэтэл нарийн төмөр зам нь дэлхийн олонхи улс хэрэглэдэг. Өргөн царигтай төмөр замыг харьцангуй цөөн улс хэрэглэдэг учиртай гэнэ. Харин Монгол Улс малын түүхий эд, хоёрдогч түүхий эдийг БНХАУ-д хямд үнээр гаргадаг шиг, нүүрсийг хямд гаргаж,  алдах замруугаа явж байгаа талаар зарим гишүүд сануулж байлаа. Энэ талаар асуудлыг 15 цагаас УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх байсан ч дараагийн чуулган хүртэл хойшлуулсан байна.
Б.АЛТАНСҮХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж