Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 28-33 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 3-8 метр. 16-18 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18  градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20  градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус  хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус,  өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар  шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж