Тайванийн Ерөнхийлөгч улиран сонгогдов

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Тайванийн Ерөнхийлөгч улиран сонгогдов

Өнгөрсөн бямба гаригт болсон Тайванийн ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн Ерөнхийлөгч Ма Юн Жи улиран сонгогджээ. Тэрбээр Хятад улстай харилцаагаа сайжруулсны ачаар л эдийн засгийн өсөлт нь нэмэгдсэнийг шүүмжилдэг нэгэн аж. Санал хураалтын дүнгээр эрх баригч Kuomintang нам сонгогчдын 51.6 хувийн санал авчээ.Харин сөрөг хүчний Ардчилсан дэвшилт намын өрсөлдөгч Цай Инг-вэн 45.6 хувийн санал авсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Тайванийн Ерөнхийлөгч Мад сонгуульд ялалт байгуулж улиран сонгогдсонд баяр хүргэжээ. Тайванийн Ерөнхийлөгчийн шинэ бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сард эхлэх юм байна. Ерөнхийлөгч Ма Юн Жи 20 жилийн өмнө Хятад, Тайванийн хооронд байгуулсан 1992 оны харилцан зөвшилцлийн гэрээний дагуу  “Нэг Хятад” бодлогын хүрээнд Хятадтай харилцах статус квог хэвээр мөрдөн сахих болно гэж мэдэгджээ.
 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж