Тэгвэл банкны салбартай холбоотойгоор гаргасан зарим мэдээллийг авч үзвэл мөнгөний нийлүүлэлт 2011 оны эцэст 6427.2 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 304.0 тэрбум төг буюу 5.0 хувь, өмнөх оныхоос 1747.2 тэрбум төг буюу 37.3 хувиар өсчээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2011 оны эцэст 713.4 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 34.4 тэрбум төг буюу 5.1 хувь, өмнөх оныхоос 193.7 тэрбум төг буюу 37.3 хувиар өссөн байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны эцэст 5641.1 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 202.4 тэрбум төг буюу 3.7 хувь, өмнөх оныхоос 2376.4 тэрбум төг буюу 72.8 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны эцэст 73.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 2.2 тэрбум төг буюу 3.1 хувиар өсч, өмнөх оныхоос 16.9 тэрбум төг буюу 18.7 хувиар буурчээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2011 оны эцэст 330.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 13.2 тэрбум төг буюу 3.8 хувь, өмнөх оныхоос 44.4 тэрбум төг буюу 11.9 хувиар буурсан байна.