Мал сүрэг 3.6 сая толгойгоор өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Мал сүрэг 3.6 сая толгойгоор өсчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан жилийн эцсийн мэдээгээр 2011 онд Монгол Улсын нийт мал сүргийн тоо 36.3 сая толгойд хүрчээ. Үүнээс 2112.9 мян.адуу, 2339.7 мян.үхэр, 280.1 мян. тэмээ, 15668.5 мян.хонь, 15934.6 мян. ямаа юм байна. Дээрх дүнг 2010 оныхтой харьцуулахад малын нийт тоо 3.6 сая буюу 11.0 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.  Мөн газар тариалангийн салбарынхан ч баяртай мэдээ дуулгаж буй юм. Тухайлбал, 2011 онд 446.1 мянган тонн  үр тариа, 201.6 мянган тонн төмс, 99 мянган тонн хүнсний ногоо хураан авсан бол 1195.2 мянган тонн хадлан, 46.7 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ. Хураасан үр тариа 2010 оныхтой харьцуулахад 91 мянган тонн буюу 25.6 хувь, төмс 33.7 мянган тонн буюу 20.1 хувь, хүнсний ногоо 16.7 мянган тонн буюу 20.3 хувь, хадлан 58 мянган тонн буюу 5.1 хувь, гар тэжээл 14 мянган тонн буюу 42.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж