Сүйн бөгж чинь хаана байна?

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Сүйн бөгж чинь хаана байна?

Өнгөрсөн Зул сарын баяраар дуучин Justin Timberlake-тэй сүй тавьсан жүжигчин Jessica Biel саяхан “Алтан бөмбөрцөг” кино наадмын өмнөх үдэшлэгт очихдоо ганцаараа бас хуруундаа сүйн бөгжгүй байсан гэнэ. Ердөө гурван долоо хоногийн өмнө тэднийг сүй тавьсан гэж байсан ч Jessica Biel сүйн бөгжгүй очсон нь хэвлэлийнхний гайхшралыг баржээ. “RadarOnline”-д бичсэнээр Timberlake-ийн эмээ тэднийг сүй тавьсан гэж ярьсан бөгөөд Jessica Biel-ийг Justin-д хань болох  хөөрхөн ааштай бүсгүй гэжээ. Justin Timberlake, Jessica Biel нар 2007 оноос хойш үерхэж байгаа юм байна. Тэд өнгөрсөн жил хэсэг хугацаанд тусдаа байсан ч дахин чимээгүй нийлсэн аж. “N Sync” хамтлагийн дуучин байсан Justin Timberlake өмнө нь жүжигчин Mila Kunis, Cameron Diaz нартай нэр холбогдож явжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж