Хөдөлгөөнт эргүүлийн газар дөрвөн нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнт эргүүлийн газар дөрвөн нас хүрлээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу шинээр зохион байгуулагдсан Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар гэмт хэрэгтэй тэмцэх, ниймгмийн хэв журмыг сахиулснаас хойш дөрвөн жил болж байна. Тэгвэл НХЭГ энэ ойн хүрээнд нийт жолооч нарынхаа дунд “Уран жолоодлого” тэмцээнийг өнөөдөр зохион явуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 346 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод цагдаагийн хөдөлгөөнт эргүүл ажиллах цэг, байршлыг шинэчлэн тогтоож, машинт эргүүлийг 24 цагийн горимд шилжүүлэх ажлыг зохион байгуулсны үндсэн дээр Цагдаагийн ерөнхий газрын даргын  2008 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалаар Нийслэлийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт “Хөдөлгөөнт эргүүлийн газар”-ыг шинээр зохион байгуулж, бүтэц, орон тоог шинэчлэн баталсан.  Үүнээс хойш НХЭГ бие даан үйл ажиллагаа явуулсанаас хойш дөрвөн жилийн нүүр үзжээ. Нийслэлд хөдөлгөөнт эргүүлийн газар 70 чиглэлд үйл ажиллагаагаа явуулж, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөл улам баталгаажиж, хотын захын алслагдсан гэр хороололд ч цагдаагийн үйлчилгээг шуурхай хүргэсээр байгаа юм.

"Eagle news" TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж