Долларын ханшаас шатахууны үнэ хамаарна

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Долларын ханшаас шатахууны үнэ хамаарна

Аливаа улсын нефтийн бүтээгдэхүүний үнийн тогтвтортой байдал нь гадаад зах зээлийн үнэ ам долларын үнийн өсөлт татварын бодлогоор зохицуулагдаж байдаг. Энэ ч утгаараа олон улсын зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ өсвөл нөгөө дотоодын зах зээлд дэх ам долларын ханшны өсөлттэй холбогдуулан бензин шатахууны жижиглэнгийн үнэнд өөрчлөлт ордог. Манай улсын хувьд шатахуун импортлогч компаниуд нэг сарын шатахууны хэрэгцээний нөөцийн төлбөрөө тухайн сарын эхний тав хоногийн дотор төв банкнаас доллар худалдан авч харилцагч байгууллагаа төлбөрөө төлдөг гэнэ. Харин энэ үеэр долларын ханш чангардаг нь Төв банкны төлбөрийн зохицуулалт муу байгааг харуулж байгаа аж. Энэ сарын 6-нд шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамдаа 260 нэмэгдсэн энэ нь долларын ханшны өсөлтөөс 100 хувь хамааралтай гэж албаныхан хэллээ. Хэрвээ Төв банк  долларын хашныг тогтвортой барьж чадвал шатахууны үнийг тогтвортой барих бас нэг боломж нээгдэх аж.

Нефть импортлогчид дээрх асуудалтай холбоотойгоор “Петровис” компанийн байранд өнөөдөр хаалттай хуралдаж байгаа юм.

Энэ үеэр шатахуун импортлогч компаниудын зүгээс хэлж байсан нэг тайлбар бол 2008 оноос хойш гадаад зах зээлд шатахууны үнэ гурваас дөрөв дахин өссөн. Харин гурав дөрвөн жилийн өмнө нэг тонн шатахуун 500-600 ам.долларын ханштай байсан бол өнөөдөр тонн тутамдаа 1000-1200 ам.доллар болтлоо өссөн нь үнээ нэмэгдүүлэх бас нэг гол шалтгаан болжээ.

Мөн тэд ам долларын ханшыг сулруулснаар шатахууны үнийг буулгах боломжтой. Гэхдээ гадаад зах зээл дээр нэг тонн шатахууны үнэ 1200 гаран ам.доллар байгаа. Иймээс шатахуун импортлогчид үнээ буулгавал алдагдал хүлээх эрсдэлтэй. Нөгөө талаас  манай улсын гол импортлогч ОХУ гэсэн мөн шатахууныхаа үнийг өсгөх магадлалтай ийм асуудал яригдаж байгаа талаар шатахуун импортлогчдын төлөөллүүд хэлж байна.

"Eagle news" TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж