Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Энэ жил эрт дулаарна

Энэ өвөл манай улсын 180 мянган өрхийн 37 сая мал, хонин толгойд шилжүүлснээр 60 сая орчим мал өвөлжиж байна. Өвөл ид дундаа орж, гурван есийн хүйтэн үргэлжилж байгаа ч ихэнх нутгийн өвөлжилт сайн байгаа тухай мэдээг онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдэж байна.

Өвөжилт сайн  байгаа нутгуудаар цаашдаа хаваржилт ч сайн үргэлжлэх боломж байгаа юм байна. Учир нь энэ өвөл олон жилийн дужджаас харьцангуй хүйтэн жил болж байгаа ч эрт дулаарах төлөвтэй байгаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил харьцангуй сайн хийгдсэнтэй холбон үзэж болно гэсэн юм. Өнгөрсөн зун Засгийн газрын мал аж ахуйн салбарын 2011-2012 оны өвөлжилтйин бэлтгэлийг хангах 192-р тогтоол гарч үүнтэй холбоотой ажлуудаа холбогдох яам, байгууллагууд цаг бүрт нь тайлагнаж байжээ.

Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга Д. Намсрайгаас тодрууллаа. Монгол орын нийт нутгийн 80 орчим хувьд нь өвөлжилт сайн байгаа ч цаана үлдэж байгаа 20 хувийг нь хамрах нутгуудад бэлчээрийн даац хэтэрснээс өвөлжилт бага зэрэг хүндэрч магадгүй байдал үүссэн. Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцвол 70 хувь нь бэлчээрийн 50 хүртэлх хувийн нөөцтэй 10 хувь нь бэлчээр хүрэлцээтэй гэсэн дүнтэй байгаа бол 10 хувь багтаамж хэтэрчээ. Бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Булган, Дэлүүн, Улаанхус, Сагсай, Ховдын Манхан, Увсын Тариалан, Түргэн, Өлгий, Цагаанхайрхан, Говь-Алтайн Тонхил, Баянхонгорын Өлзийт, Өвөрхангайн Сант, Өмнөговийн Сэврэй, Ноён, Гурвантэс, Баяндалай, Ханхонгор, Ханбогд, Дундговийн Эрдэнэдалай, Хулд, Дэрэн, Баянжаргалан, Гурвансайхан, Дорноговийн Хатанбулаг, Сайхандулаан, Иххэт, Сэлэнгийн Орхонтуул сум орж байгаа юм байна.

"Eagle news" TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж