АН-ын бүлэг хоёр асуудал хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хоёр асуудал хэлэлцэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан маргааш 10.00 цагт зарлагджээ. Тус бүлэг хоёр хуулийн төсөл авч хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Эхнийх нь Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх. Хоёр дахь нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Хог хаягдлын тухай, Амьтны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /Шинэчилсэн найруулга/, Усны тухай /Шинэчилсэн найруулга/, Ойн тухай /Шинэчилсэн найруулга/, Агаарын тухай /Шинэчилсэн найруулга/, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж