Jennifer Lopez, Marc Anthony нар эвлэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Jennifer Lopez, Marc Anthony нар эвлэрчээ

Дуучин Jennifer Lopez, Marc Anthony нар саяхан нэгэн хэвлэлийн хуралд гар гараасаа хөтлөлцөн очиж, “Q"Viva” хэмээх телевизийн реалити шоуг хамтран зохиохоо мэдэгдсэн нь олныг алмайруулж орхижээ. Өнгөрсөн зун гэрлэлтээ цуцлуулсны дараа дуучин Jennifer Lopez бүжгийн хамтлагийн залуу бүжигчинтэй учир ургуулсан тухай хэвлэлээр шуугиж эхэлсэн. Дуучин шинэ амрагаа олны нүднээс нуулгүй зугаалах болсон нь Marc Anthony-ийн дургүйг хүргэж, уг шоунд хамтарч ажиллахаас татгалзсан гэдэг. Гэвч ихрүүдийн аав ээж эцсийн эцэст тохиролцоонд хүрсэн бололтой. Тэд хамтдаа авьяаслаг Латин Америкчуудыг шалгаруулах шоуг зохион байгуулж, шүүгчдийн ширээнд мөр зэрэгцэн суух гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж