Ирэх хавар эрдэнэшиш тариална

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Ирэх хавар эрдэнэшиш тариална

УИХ болон Засгийн газраас газар тариаланг дэмжих чиглэлээр тодорхой бодлогуудыг батлаж, хөрөнгө мөнгийг тавьсны хүчинд сүүлийн жилүүдэд эл салбарт сэргэлт ирсэн билээ. Үр дүнд нь Монгол Улс үр тариагаа 100 хувь дотоодоосоо хангах боломжтой болсон. Мөн төмс, хүнсний ногооны хувьд ч айлтгүй болсон. Харин энэ хавраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь тариаланчдыг эрдэнэшиш тариалахад нь дэмжлэг үзүүлэхээр болжээ. Учир нь шувууны аж ахуй эрхлэгчдийн хувьд жил бүр 15-20 мянган тонн эрдэнэшишид суурилсан тэжээлийг гадаадаас худалдан авдаг байна. Хэрэв дотоодоосоо үүнийг хангадаг болбол хэн, хэнийгээ дэмжсэн, нөгөө талдаа гадагшаа валют урсахгүй байх боломжтой болох аж. Ер нь ч өнгөрсөн хугацаанд эрдэнэшишийн сортууд туршигдаж тариалахад боломжтой гэсэн дүгнэлтүүд гарч эхэлсэн гэнэ. Тиймээс тус яам тариаланчдад эрдэнэшишийн үр нийлүүлж, дэмжлэг үзүүлэх юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж