Жим Керригийн шинэ төрх

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Жим Керригийн шинэ төрх

Дүр бүтээхийг нүүрний хувиралд даатгаж орхидог Холливудын инээдмийн жүжигчин Жим Керри энэ удаа жигтэй шидтэний дүрд тоглож байгаа гэнэ. Түүнийг урт үстэй, шивээстэй, хумсаа будаж, шүдээ хүртэл зэвсэглэсэн рок дуучин шиг явж байхыг харсан Лас Вегасын оршин суугчид Жим Керри гэж таниагүй аж. Өдгөө 50 шүргэж яваа Канад жүжигчин  “The Office” киноны од Стив Каррелын хамт “Burt Wonderstone” хэмээх шинэ кинонд зураг авахуулж байгаа гэнэ. Харин зураг авалт түр завсарлах үед кофе уун, киноны уран бүтээлчидтэй ярилцах үеэр дүр хувиргагч түүний урт хиймэл үсийг нь сүлжиж өгч байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж