Стамбул нэг цаг түнэр харанхуйд автав

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Стамбул нэг цаг түнэр харанхуйд автав

Туркийн нийслэл Станбул хотод өчигдөр бүх нийтээр цахилгаан тасарснаас болж, хот бүхэлдээ нэг цагийн турш түнэр харанхуйд автаж, трамвай, метрог хаасан байна. Хотын албаны хүний мэдээлснээр Бурса хотоос төв рүү цахилгаан дамжуулах шугамд саатал гарснаас хот тоггүй болжээ. Станбулаас гадна Туркийн өөр хоёр хот Измит, Адапазарид ч мөн түнэр харанхуй нөмөрсөн гэнэ. 12 сая хүн амтай Станбул нь Туркийн соёл, худалдаа, бизнесийн  төв билээ. Станбулд өчигдөр буюу бямба гаригт цас орж эхлэхэд тог тасарсан тул явган хүний гол замууд тас харанхуй болсон гэнэ. Газар доорх хонгил, метроны цахилгаан тасарч, цахилгаан шат гэнэт ажиллахаа больсон нь иргэдийг багагүй сандаргажээ. Энэ үеэр метроны чанга яригчаар техникийн саатлын улмаас метро ажиллахгүйг анхааруулсан байна.  Бараг нэг цаг шахам харанхуйд автсан Станбулын зүүн дүүрэгт удалгүй тог ирсэн гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж