Төв банкнаас өнгөрсөн долоо хоногт зах зээлд валют нийлүүлснээр ямар ч байсан ам.долларын ханш 40 ам.доллараар суларсан. Үүнтэй уялдуулж нефть импортлогчид өнгөрсөн лхагва гаригт бүтээгдэхүүнийхээ үнийг литр тутамд 50 төгрөгөөр бууруулсан байна. Харин Засгийн газар болоод Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хувьд “Нефтийн бүтээгдэхүүний үнийг 50 төгрөгөөс ч илүүтэй буулгах бололцоотой” гэж мэдэгдээд буй.
Тэгвэл нефть импортлогчид “Валютын ханшаа буулгачихвал бүтээгдэхүүнээ дахиад ч бууруулж болно. Түүнээс валютын ханш буураагүй нөхцөлд түүнээс илүү буулгах бололцоо хомс” гэсэн байр суурь барьж буй юм. Нөгөөтэйгүүр, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ногдуулаад буй 10 тэрбум орчим төгрөгийг төлөхгүй байх шалтгаан бий. Төр өөрөө зохицуулалт хийж чадаагүй гэж үзэж байна. Харин Засгийн газрын хувьд “Нефть импортлогчдод өмнө нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас торгууль ногдуулж байсан ч төлөөгүй. Энэ удаагийн мөнгө торгуулийг төлөхгүй бол удаа дараагийнх болж хувирна. Ийм тохиолдолд нефть импортлох тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах хуультай гэж мэдэгдэж буй билээ.
Нефть импортлогчид бүтээгдэхүүнээ дараах ханшаар борлуулж байна.
“Петровис” компани
Аи-80-1500
Аи-92-1800
Аи-95-1850
ДТ-1950
“Сод монгол” компани
Аи-92-1820
Аи-80-1515
ДТ-1885
Аи-95-2000
“МТ Ойл” компани
Аи-80-1500
Аи-92-1800
Аи-95-1950
ДТ-1850
“Шунхлай” компани
Аи-80-1500
Аи-92-1800
Аи-95-1950
ДТ-1850