Цөмийн эрчим хүчинд цэг тавих боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Цөмийн эрчим хүчинд цэг тавих боллоо

ЯПОНЫ ЦӨМИЙН ХЯМРАЛ


Өнгөрсөн арван жилд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг лоббидон сурталчилж, энэ салбар эргэн сэргэснээр олон хүн цөмийн эрчим хүчийг газрын тос, нүүрснээс өөр, орчиндоо ээлтэй, ямар ч хаягдалгүй, цэвэр, ногоон хэмээн итгэжээ. Үүнээс болж дэлхийн хүн амын эрүүл мэнд онцгой аюултай тулгарч, улс үндэстнүүдийн эдийн засаг, татвар төлөгчдийн мөнгө энэ үйлдвэрлэл рүү хуу хамагдан шавхагдаж байна. Цөмийн эрчим хүчийг хүрээлэн буй орчинд аюулгүй энергийн эх үүсвэр хэмээн итгэснээс дэлхийн эрчим хүчний ирээдүй болсон, байгальд ээлтэй, хавьгүй хямд, аюулгүй, хаягдалгүй шахуу бусад технологи хөгжих аргагүй болсон юм.

Гуравдугаар сард Фүкүшима Дайчи станцын реакторууд хайлж, худалч хүнд дэргэд нь амьдарч байсан огт сэжиг ажиггүй хүмүүс осолдох үед, цөмийн эрчим хүчний хор уршиг нь түүний ямар ч үр өгөөжтэй талаас илүү ноцтой гэдэг нүцгэн үнэн дэлхий нийтэд ойлгомжтой болов.

Хуучны нэг хошигнолд өгүүлснээр “Цөмийн эрчим хүч бол ус буцалгах хамгийн адгийн арга юм” (Альбэрт Эйнштэйн) Гэтэл цөмийн үйлдвэрлэл эрхлэгчид нь энэ гамшгийг хаацайлан, лоббидох замаар нэгэнт өргөн хүрээг хамарсан идэвх чармайлтаа улам бүр нэмэгдүүлж байна. Цөөхөн хэдэн улс л гамшгийн дараа цөмийн эрчим хүчийг шат дараатай зогсоохоо амлалаа. Гэвч бусад олон улс итгэл үнэмшилдээ тууштай хэвээр үлдэв.

Ийм ч болохоор Фүкүшимагийн дэлбэрэлт болон цөмийн эрчим хүч тасралтгүй түгэн дэлгэрснээр гэм зэмгүй хэдэн сая хүний, бидний ихэнхийн эрүүл мэнд хэр хэмжээнээс хэтэртлээ сүйрч байгаа гэдгийг эдгээр хүмүүс ухаарахгүй үлдлээ. 25 жилийн өмнө Чернобыль дэлбэрч агаар мандалд цацраг идэвхт бодис тархан цөмийн осол дэлхий дахинд аюулын харанга дэлдсэн. Энэ хор хоромхон зуурт тархаж, бөмбөрцгийн хойд хагасыг нөмөрсөн халуун цэгүүдийг бий болгосон юм. Ньюйоркийн Шинжлэх ухааны академийн эмхэтгэн хэвлүүлсэн Зүүн Европын эрдэмтдийн судалгааны тооцооллоор одоо Европын газар нутгийн 40 хувь цезий-137 болон бусад цацраг идэвхт хорт бодисоор бохирдсон, энэ нь хоол ундны зүйлд хэдэн зуугаас хэдэн мянган жил хадгалагдан үлдэнэ гэжээ. мөн туркээс Хятад хүртэлх Азийн өргөн уудам газар нутаг, Арабын нэгдсэн Эмират улс, Хойд Африк, Умард Америк бохирдож, бараг 200 сая хүн энэ бохирдлын нөлөөнд өртсөөр байна. Өнөөг хүртэл Чернобылийн сүйрэлтэй холбоотой шалтгаанаар нэг сая орчим хүн нас барсан хэмээн дээрх судалгаагаар тооцоолжээ.

Эдгээр хүмүүс хорт хавдар, төрөлхийн эрэмдэг, дархлааны дутагдал, янз бүрийн халдвар, зүрх судасны өвчин, дотоод шүүрлийн гажиг болон нялхсын эндэгдлийг нэмэгдүүлдэг цацрагийн өдөөлтөт хүчин зүйлийн улмаас амиа алдаж байлаа. Беларусьд явуулсан судалгаагаар Чернобылийн сүйрлийн өмнө хүүхдүүдийн 90% нь, гэтэл 2000 онд буюу Чернобылийн сүйрлээс 14 жилийн хойно дөнгөж 20 хувь нь “бараг эрүүл”-д тооцогдож байгааг тогтоожээ. Oдоо Фүкүшимаг Чернобылийн дараагийн хоёр дахь гамшигт цөмийн сүйрлээр зарлалаа.

Удаан хугацаанд үргэлжлэх уршгийн талаар олон ч зүйл одоо хэр нь тодорхойгүй байна. Шинэ мэдээлэл ил болсноор Фүкүшимагийн сүйрэл хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний хувьд Чернобылийнхтэй эн зэрэгцэх, тэр бүү хэл илүү ч гарахаар байж болно. Хямрал одоо ч байсаар байна. Учир нь станц тогтворгүй хэвээр, цацрагийн ялгаралт агаар мандал, усанд илэрсээр. Энгийн иргэдийн удирдсан бүлэглэл, олон улсын байгууллагууд, АНУ-ын засгийн газар аюултай халуун цэгүүдийг токио болон бусад бүсүүдэд илрүүлжээ. Хэдийгээр цацрагийн түвшин өндөр байсаар байсан ч Японы Засгийн газраас дэлбэрсэн станцын ойролцоох зарим бүс нутгаас хүн амыг нүүлгэн шилжүүлэх захирамжийг есдүгээр сарын сүүлээр л гаргав. Бохирдлыг цэвэрлэхэд дор хаяж 13 тэрбум ам.доллар зарцуулна гэж Засгийн газар тооцоолсон.

Өндөр бохирдолтой, ялангуяа Фүкүшимагийн баруун хойд хэсгийн бүс нутагт олон мянган хүн амьдарсаар байгаа. Цацраг идэвхт элемент Японы умард хэсгээр тэр чигтээ тархаж, токиод крантны ус, цай, үхрийн мах, будаа, бусад хүнсний зүйлд илэрчээ. осол гарсны дараах саруудад хэд хэдэн судалгаа явуулж хүний бие дэх бохирдлыг шалгасны нэгээр Фүкүшима хотод ойролцоогоор 1500 хүүхдийн бамбай булчирхайд нь ажиглалт явуулахад йод 131 бодисоор бохирдсон нь илэрсэн бөгөөд энэ нь хэдэн жилийн дараа хорт хавдар болохоос өөр гарцгүй аж. Цацрагийн хорт хавдар үүсгэх үйлчлэлд хүүхэд, ялангуяа ураг бүр ч илүүтэй мэдрэмтгий байдаг. Фүкүшимад болсон осол нь Чернобылийн нэгэн адил дэлхийг хамарсан шинжтэй. Британийн Колумб, АНУ-ын баруун ба зүүн эрэг дагуу, Европт цацрагийн түвшин хэвийн бус байгааг мөн илрүүлсэн. Далайн ус их хэмжээгээр бохирдсон нь тодорхой боллоо.

Oлон улсын Атомын энергийн агентлагийн гаргасан шатлалаар Фүкүшима ослын 7 дахь шатлалд орж байгаа нь “Хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд өргөн хүрээтэй нөлөөлнө” гэсэн үг. Энэ нь Чернобыльтэй адилтгахуйц ноцтой, түүхэн дэх 7 шатлалтай хоёр дахь осол мөн боловч тус агентлагаас гаргасан илүү өндөр шатлал байдаггүй аж. ослын дараа лоббидогч бүлэглэлүүд цөмийн үйлдвэрлэлийн суурилуулалтыг хийхдээ аюулгүй байдлыг илүү найдвартай болгосон тухай ам уралдан шаагилдацгаав.

Фүкүшима Дайчи реакторуудыг ажиллуулдаг Японы токио электрик пауэр компани, мөн Японы Засгийн газрын зүгээс цахилгаан холбооны компаниуд болон интернетийн үйлчилгээ үзүүлэгч нэгжүүдээр дамжин сөрөг мэдээлэл цацагдахад хяналт тавихаар арга зам эрэлхийлж байлаа. Цунами болсноос хэдэн өдрийндараа Их Британийн өдөр тутмын Гуардиан сонинд мэдээлэхдээ, цөмийн эрчим хүчийг цааш дэлгэрүүлэх хүсэлсонирхолтой Арева, ИДИЭф Энержи БАВэстингхаус гэсэн компаниуд шинээр барих атомын цахилгаан станцийн төлөвлөгөө нь хойшлохоос эмээж, Засгийн газартай хамтран ослын ноцтой байдлыг аль болох дарагдуулахаар ажиллаж байв.

Зэвсгийн үйлдвэрлэлийн хувьд цөмийн эрчим хүч нь трой хотод шударга бус байдлаар шургалан орсон модон морь байсан бөгөөд аль аль салбар нь олон нийтэд эрчимтэй сурталчилгаа хийсэн. 1950-аад оны эхэн үед цөмийн эрчим хүчний концепцийг бодож олсон нь олон нийт Америкийн цөмийн зэвсгийн хөгжилд илүү нааштай хандах нэг арга зам болсон.

 “Хэрэв атомын энергийг эерэг зорилгоор ашиглавал тэр үед атомын бөмбөг бүр ч хялбар хүлээн зөвшөөрөгдөх болно” гэж Сэтгэл зүйн Стратеги Хамгаалалтын хэлтсийн захирал Стивэн Поссони мэдэгдэж байв. 1950-аад оныэхээр ерөнхийлөгч Двайт Эйзэн хауэр “Атомыг Энхийн төлөө”хэмээн хэлж энэүг тун алдаршсан.

Цөмийн эрчим хүч, цөмийн зэвсэг хоёр бол нэг зүйл бөгөөд яг ижил технологитой. 1000 мегаватт цөмийн реактор нь жилд 600 орчим фунт плутоныг гаргадаг. Нэг атомын бөмбөгт түлш хэлбэрээр энэ хэрийн плутон шаардагддаг бөгөөд плутон нь 250000 жилийн турш цацраг идэвхтэй хэвээр байдаг. Иймээс атомын цахилгаан станцтай улс бүр атомын бөмбөгийн үйлдвэртэй байх хязгааргүй боломжтой юм. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэгчид цөмийн технологийг буюу атомын бөмбөгийн үйлдвэрлэлийг цөмийн зэвсэггүй хэдэн арван улсад экспортолсноор уучлахын аргагүй жишгийг тогтоодог. Сүйрэл дагуулсан ослууд, асар их хэмжээний хөрөнгө мөнгөний зарлагыг бид бүхэн гэрчлээд байхад, мөн зэвсэг олширч, цөмийн хаягдал хэдэн үеийн генетикийн өвчин,хорт хавдрын тахлыг үүсгээд байхад яагаад цөмийн эрчим хүч одоо хэр нь өрсөлдөхүйц байна вэ?

Энгийнээр хэлбэл, олон засгийн газар, эрх мэдэлтэн цөмийн үйлдвэрийг аюулгүй, цэвэр,ногоон гэдэг мухар сүсэгт итгэдэг,харин олон нийт энэ асуудлыг ухаж ойлгодоггүй. Зарим нэг өөрчлөлт гарч байна.Герман улс 2022 он гэхэд цөмийн эрчимхүч үйлдвэрлэхээ үе шаттай зогсоохоор болов. Гэтэл Итали, Швейцарь улсуудүүний эсрэг шийдвэр гаргажээ. Харин Японд цөмийн зэвсэг, цөмийн эрчим хүчний эсрэг үзлийг дэмжигчид хүчээ авлаа. АНУ, Их Британи, орос, Канадулсуудын үүнд хандах нааштай хандлагань одоо хэр сулраагүй л байна. Цөмийн үйлдвэрлэлээс уламжлалт реакторуудыгхалж, шинэ, “дээд түвшний”реакторуудыг гаргаж ирлээ.

Гэвч эдгээр нь уламжлалт реакторуудын нэгэн адилосол, террорист халдлага, хүний алдаа зэрэгтэй нэгэн ижил эрсдэлүүдийг дагуулж болзошгүй. Атомын бөмбөг, мөн цөмийн хаягдалд зориулан үе давхарга бүхий материалыг олноор бүтээж байна.

Хэлэн Кальдикотт

Хүүхдийн эмч мэргэжилтэй, Нийгмийн Хариуцлагын төлөөх Эмч нар байгууллагын ерөнхийлөгч, байгууллагыг үндэслэгч, Австралийн уугуул тэрээр 1980 онд цөмийн энергийн эсрэг боловсролыг хөгжүүлэхийн төлөө Харвардын Анагаахын Сургууль дахь албан тушаалаа орхижээ.

Эрчим хүчээр хангах жинхэнэ ногоон,цэвэр, бараг хаягдалгүй шийдлүүд байсаар байна. Эдгээр нь эрчим хүчний хэмнэлт болон салхи, нар, гео дулааны,мөн усан цахилгаан станцын, замагны биомасс зэрэг эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэрүүдийн нэгдэл дээр тулгуурладаг.

Эрчим хүчний ухаалаг сүлжээг бий болгосноор тоног төхөөрөмжийн хэрэглээ ба үйлдвэрлэл нэгэн цогц болох бөгөөд ингэснээр гэр ахуйн цахилгаан тоног төхөөрөмжийг уян хатан байдлаар ажиллуулах боломжтой. Хүртээмжтэй технологи ашиглан эрчим хүчийг хуримтлуулах замаар цахилгааны тасалдлыг шийдэж болно.

Цөмийн эрчим хүчийг халж, улс дотооддоо нэгдсэн,эрчим хүчний сэргээгдэх системүүдийг ажиллуулснаар олон сая ажлын байр бий болно. Дан ганц АНУ-д гэхэд ирэх10 жилд цөмийн зэвсгийн хөтөлбөрүүдэд зарцуулахаар шийдэгдээд байгаа 180тэрбум ам долларыг энэ төсөлд зориулах боломжтой.

Хэрэв дэлхийн 20500орчим цөмийн зэвсгийн 95 хувь болохорос, Америкийн цөмийн нөөц үгүй  болвол шинэ зэвсгийн хэрэгцээ дахин үүсэхгүй. Цөмийн эрчим хүч болон цөмийн зэвсгийг дэмжигчид нь техник технологиос айдаг, үүнийг ойлгодоггүй Лүддитүүдтэй адил эсэргүүцэгчдийг, мөн цөмийн энергийн аюулыг хэт дэгсдүүлэн ярьдаг хийрхүү өвчтэй этгээдүүдийг л байнга дүрслэн бичдэг.

Tамхи татсаны улмаас үүсэх ноцтой аюулыг илчлэн дэлгэсэн анагаахынхантай тамхи үйлдвэрлэгчид олон арван жилийн турш шургуу тэмцэж байсныг санах хэрэгтэй. Oлны ярьдгаар тамхи бол зөвхөн татаж байгаа хүнээ үгүй хийдэг. Гэтэл цөмийн эрчим хүч нь тахал болох өвчлөл, эндэгдлийг дараа дараагийн бүх үед өвлүүлэн үлдээдэг. тамхины эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийг нийтээрээ мэдэхээс өмнө тамхи татсанаас болж олон сая хүний амь эрсэдсэн. Гэв чэнэ нь цөмийн эрчим хүчний тасралтгүй хэрэглээ хүн амын эрүүл мэндийг сүйрүүлэхтэй харьцуулахад өчүүхэнжижиг зүйл юм.

Цөмийн бөмбөг,цөмийн эрчим хүчнээс ангид дэлхийтэй болохын тулд засгийн газрууд болон бусад байгууллагуудыг ятгаж, энэхүүэгзэгтэй үеийг ашиглацгаая. мэдээллийг дээдэлсэн ардчилал хариуцлагатай байдаг гэдгийг баталцгаая.

Эх сурвалж: www.toimsetguul.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж