Байгаль орчны салбарынхан чуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Байгаль орчны салбарынхан чуулж байна

Төрийн ордонд өнөөдөр БОАЖ-ын салбарын Үндэсний чуулган-зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Тогтвортой хөгжил: байгаль орчны засаглал” сэдвээр өчигдөр уг чуулган эхэлсэн бөгөөд бодлого боловсруулагч, бодлого хэрэгжүүлэгч, хяналт тавих иргэний нийгмийн төлөөлөл 950 орчим хүн улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж оролцож байгаа аж.

Үндэсний чуулган болон Байгаль орчны ажилтнуудын улсын зөвлөгөөнөөр байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой шинэ бодлого стратеги, зорилт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх механизмыг шүүн хэлэлцэж, нэгдмэл ойлголт, шийдэлд хүрэхийг зорьж байгаа юм.

Мөн үндэсний чуулган болон улсын зөвлөгөөний өөр нэг чухал зорилго бол 2012 оны 6 дугаар сард Вразиль улсын нийслэл Рио Де Жанейро хотноо байгаль орчин-тогтвортой хөгжлийн асуудлаар болох Дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын байр суурийг илэрхийлэх Үндэсний илтгэлийн үндсэн асуудлыг тодорхойлох зорилготой аж.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж