МШТХолбооны лигийн хагас шигшээ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

МШТХолбооны лигийн хагас шигшээ эхэллээ

Монголын ширээний теннисний холбооны нэрэмжит 2011-2012 оны Үндэсний лигийн аварга шалгаруулах VI-р тэмцээний хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг тодорлоо.

Өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 02-нд нээлтээ хийсэн лигийн тоглолтод “Баянхонгор” баруун бүс, “Төмөр транс”, “АПУ”, “Бласт” болон  “Грандфин”, “Петровис”, “Моннис”, “Өег” гэсэн найман баг өрсөлдсөнөөс “Моннис”, “Грандфин”, “Өег”, “Бласт” багууд хагас финалд шалгарлаа. Олимпийн системээр “Моннис”, “Бласт” болон “Грандфин”, “Өег” багууд хоорондоо тоглоно.

Багуудын хувьд түрүүлж хоёр хожсон нь аваргын төлөө, хожигдсон хоёр баг хүрэл медалийн төлөө тоглоно. 

Ингээд лигийн тоглолтын нэг бүрчлэнгийн эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогчдыг танилцуулья. Эрэгтэйчүүдийг Э.Лхагвасүрэн, эмэгтэйчүүдийг Б.Батхишиг тэргүүллээ. 

Эрэгтэй:

  1. Э.Лхагвасүрэн “Моннис”
  2. З.Төрболд “Грандфин”
  3. Б.Баатарсүрэн “Моннис”
  4. Л.Алтантулга “Өег”
  5. Н.Энхсайхан “Төмөртранс”


Эмэгтэй:

  1. Б.Батхишиг “Моннис”
  2. Ч.Номин-Эрдэнэ “Грандфин”
  3. М.Баярмаа “Бласт”
  4. Б.Эрдэнэ-Сувд “Баянхонгор”
  5. Б.Энхжин “Петровис” нар шалгарлаа.

Лигийн тоглолтын хагас шигшээгий тоглолтууд өнөөдөр “Оч” теннисний клубт эхэлж байна. Тэмцээнийн шигшээ тоглолтууд ирэх долоо хоногийн баасан болон ням гаригуудад явагдана.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж