Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна


 

 2012 оны 01 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Бgруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи  баруунаас секундэд 4-9 метр.. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн Халх  голын сав газраар 17-22 градус,  Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчимоор  4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

 УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Зөөлөн салхитай. 14-16 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 26 градус  хүйтэн, харьцангуй чийг 80  хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2012 оны 01-р сарын 16-наас 01 дүгээр сарын 20-нийг хүртэлх цаг
агаарын урьдчилсан төлөв:

16-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 17-нд баруун болон төвийн нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 18-наас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын газар

http://www.tsag-agaar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж