Махны хэрэглээгээр монголчууд 10-т ордог

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

Махны хэрэглээгээр монголчууд 10-т ордог

Монголчууд махны хэрэглээгээрээ дэлхийд 10 дугаарт ордог аж. Монголын нэг хүн жилд дунджаар 108 кг мах хэрэглэдэг байна. Энэ нь дэлхийн дундаж хэрэглээнээс гурав дахин их үзүүлэлт гэнэ. Ийм судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.

Энэ өвөл махны үнэ өнгөрсөн жилийнхээс өссөн нь махсагаараа  дэлхийд дээгүүрт орох монголчуудын хэтэвчинд багагүй халгаатай тусч буй. Махны үнэ өсөхөд нөлөөлж буй гол шалтгаан шатахууны үнийн өсөлт. Шатахууны үнийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 32,5 хувиар нэмэгджээ. Мөн ам.долларын ханш 15-16 хувиар өссөн нь махны үнэд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна. Хөдөө малын үнэ нэмэгдсэн нь ч нөлөөлжээ.  Дунд зэргийн төлөг 60 мянган төгрөгт хүрсэн байна.  Бусад оронд махны үнэ ямар байгааг монгол төгрөгөөр харьцуулж үзвэл ОХУ-д нэг кг махыг 12000-25000, Хятадад 9000-20000, Австралид 12000-25000 төгрөгийн үнээр борлуулж байгаа аж.  Махны үнэ ингэж өсөхөд дэлхийн санхүүгийн хямрал үргэлжилж, хүнсний хомсдолтой байгаа нь нөлөөлж байгаа юм байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж