АНУ-ын агаарын хүчний онгоц Антарктид тивийн эрэгт аврах ажиллагаа явуулсан тухай ИТАР-ТАСС мэдээллээ. Өмнөд Солонгосын "Юн ву-2" загас агнуурын онгоц Антарктид тивийн эрэгт нэгдүгээр сарын 11-нд байх үеэр онгоцонд гал түймэр гарч, гурван загасчин амиа алдсан юм. Аврах ажиллагаагаар долоон загасчныг баасан гаригийн орой Шинэ Зеландын Крайстчерч хотын эрдэм шинжилгээний баазад хүргэн, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Гурван загасчны биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа аж.
"Юн ву-2" загас агнуурын онгоцны баг 40 хүний бүрэлдхүүнтэй бөгөөд Антарктид тивийн ойролцоо Росса тэнгист загас агнаж байсан юм.
Н.Тунгалаг