-Хаврын тариалалт хэзээ эхлэх вэ. Энэ онд хичнээн га-д тариалалт хийхээр төлөвлөсөн бэ?
-Одоогоор аймаг сумдаас хаврын тариалалт эхэлсэн мэдээ ирээгүй. Цаг агаарын байдлаас шалтгаалаад ирэх сарын дундуур тариалалт эхэлнэ. 282.2 мянган га-д үр тариа, үүнээс 270,0 мянган га-д буудай, 13,2 мянган га-д төмс, 7,1 га-д хүнсний ногоо тариалж 410.0 мянган тонн үр тариа, 158,5 мянган тонн төмс, 93,3 мянган тонн хүсний ногоо тус тус хураан авахаар төлөвлөсөн. Түүнчлэн улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацнаас хангахын зэрэгцээ 274,3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэх зорилт тавин хэрэгжилтийг зохион байгуулж байна.
-Энэ жил ургац хураалтанд хэдий хэмжээний түлш зарцуулахаар төлөвлөсөн бэ?
-15,2 мянган тонн түлш зарцуулна гэсэн урьдчилсан тооцоо гарсан.
-Өнгөрсөн жил хэдий хэмжээний ургац хураан авсан бэ?
-Монгол Улсын Засгийн газрын “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүнд өнгөрсөн онд 392,9 мянган тонн үр тариа, 156,0 мянган тонн төмс, 81,4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авсан. Энэ нь жилийн хэрэгцээт буудайн 97,2, төмсний 100, хүнсний ногооны 50 гаруй хувийг дотоодын ургацнаас хангах боломжийг бүрдүүлсэн гэсэн үг юм.
-Одоогоор тариалалтын бэлтгэл ажил эхлээд талбайгаа тэгшилж, борнойдох, үрээ наршуулах, техник засварын үйлчилгээ хийгдэж байна. Техник шинэчлэлийн хүрээнд үр тариа хураах комбайн, үр цэвэрлэгч, ачигч, сийрүүлэгч худалдан авах тендерийн баримт бичгийг боловсруулан нээлттэй тендер зарлан дүгнэж гэрээ байгуулагдаад байна. Архангай, Говь-Алтай, Увс аймагт газар тариалангийн загвар аж ахуйн нэгж байгуулах зорилгоор техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн үтрэмийн аж ахуйд техникийн шинэчлэлийг нэвтрүүлж , үр цэвэрлэх зорилгоор 100 тонн багтаамжтай 60 ширхэг босоо төмөр агуулах, нийлүүлэх тендерийг зарласан.
-Энэүү агуулахыг ямар журмаар олгох вэ?
-Үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг 500-аас доошгүй га эргэлтийн талбайтай, жилдээ 250-иас доошгүй га-д буудай тариалдаг аж ахуйн нэгж, иргэдэд сонгон шалгаруулах замаар олгоно. Мөн ургамал хамгааллын арга хэмжээнд зориулан 250,0 мянган летр раундал, 40,0 мянган литр бутилын эфир нийлүүлэх тендер зарлан дүгнэж, шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах ажил хийгдэж байна.
-Өнөөдөр Төв аймгийн Баянцогт суманд “Тариаланчдын зөвлөгөөн” болж байгаа гэсэн?
-Тийм ээ. Энэхүү зөвлөгөөнийг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газраас зохион байгуулж байгаа. Тус арга хэмжээнд манай яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ганхуяг, Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулга нарын холбогдох мэргэжилтнүүд оролцож байгаа. Дээрх зөвлөгөөнөөр хаврын тариалалтанд баримтлах технологи, тариалалтыг хэрхэн яаж явуулах талаар зөвлөлдөх юм.
-“Чацаргана” хөтөлбөрийн зээлд хичнээн аж ахуйн нэгж, хувь хүн хамрагдсан бэ?
-Засгийн газрын “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд 200.0 мянган ширхэг чацарганы суулгац худалдан авах ажлыг зохион байгуулсан. Үүнийг чацаргана тариалах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдэд төсөл, сонгон шалгаруулах замаар таван жилийн хугацаатай Улбаанбаатар болон 21 аймгийн 112 аж ахуйн нэгж, иргэдэд зээлээр олгосон юм.
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтын дэмжлэгээр нийтдээ 2150 га талбайг услах хүчин чадал бүхий услалтын системийг шинээр барих, сэргээн засварлах төслийн сонгон шалгаруулалт хийгдсэн гэсэн?
-Тийм. Сэргээн засварлахад дөрвөн аж ахуйн нэгж, шинээр барьж шинэчлэхэд нийт 24 төсөл шалгарч гэрээ хийгдсэн.
Холбоотой мэдээ