Тэрбээр өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт том шинэчлэлүүд хийж чадсан гэдгээ удирдах ажилтнуудад илтгэсэн байна. Ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт оруулж өр зээлээс салгасны дээр эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх тал дээр чамгүй ажиллажээ. Мөн боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх талд анхаарч өнгөрсөн 2011 онд 600 гаруй эмч, сувилагчийг гадаад орнуудад явуулж мэргэжил дээшлүүлжээ.
Тус яамныхан 2009 оныг эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйн жил, 2010 оныг цогц шинэчлэлтийн жил, 2011 оныг нийтийн биеийн тамир, нийгмийн эрүүл мэндийн жил болгон зарласан бол 2012 оныг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах жил болгон зарлаад байна.