Пхяньян Өмнөд Солонгосыг буруушааж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

Пхяньян Өмнөд Солонгосыг буруушааж байна

Хойд Солонгосын мэдээллийн агентлагаас өнөөдөр мэдэгдэл гарган, Өмнөд Солонгосын засаг захиргааг буруушаасан тухай ИТАР-ТАСС мэдээлэв.

Хойд Солонгосыг дэмжин интернэтээр бичсэн хувь хүн болон албан байгууллагыг шийтгэнэ гэсэн Өмнөд Солонгосын шийдвэрийг Пхяньян буруушааж байна. Хойд Солонгост амьдарч байгаа элэг нэгтнүүдтэйгээ харилцаа холбоотой байх боломжийг хориглосон Өмнөд Солонгосын дотоодын аюулгүй байдлын хуулийг буруутгаж байгаа юм. Түүнчлэн Өмнөд Солонгосын засаг захиргаа Пхяньяны интернэт сайтад орохыг саатуулж байна гэж Хойд Солонгос үзжээ. Ийм байдлаар Өмнөд Солонгосын идэвхтэй хүчний Хойд Солонгостой нэгдэх үйл ажиллагааг хориглож байна хэмээн Пхяньянаас үзэж байгаа аж. Сөүлийн энэ шийдвэр нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байна хэмээн Хойд Солонгосын мэдээллийн агентлагаас мэдэгдлээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж