Шилдэг богино хэмжээний киног шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

Шилдэг богино хэмжээний киног шалгаруулна

Кино урлагаар дамжуулж, соён гэгээрүүлэх их үйлсийн нөлөөг түгээхэд нэмэр болох зорилготой тэмцээн болох гэж байна. “Боролдой студи”, “BlackBox” театр, Францын соёлын төв, “Глоб интэрнейшнл” ТББ хамтран кино сонирхогчдын дунд богино хэмжээний шилдэг анимейшн хүүхэлдэйн кино шалгаруулах уралдааныг зохион байгуулж байна. Тэмцээнд оролцох бүтээлийг хоёрдугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авах ба шилдгийг хоёрдугаар сарын 14-нд шалгаруулах ажээ. Ингэхдээ шинийг эхэлхийлсэн сэдэл бүхий гурван минутаас хэтрэхгүй, анимейшн төрлийн бүтээлүүдийг “Боролдой” студи дээр хүлээн авах юм байна.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж