Шилдэг татвар төлөгчид шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Шилдэг татвар төлөгчид шалгарлаа

Шилдэг татвар төлөгчид шалгарлаа
2010 оны Татвар Төлөгчдийн өдрүүдийг “Бизнесийн шинэтгэл-Татварын нээлттэй орчин” уриан дор зохион байгуулж, 5-р сарын 3-ны өдөр 10 цагт Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ.

Татвар төлөгчдийн өдрүүдээр Шилдэг, Тэргүүний, Найдвартай татвар төлөгчдөө тодруулж шагнал урамшуулал олгон, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчилдаг. Энэ онд “Найдвартай Татвар төлөгч” хаяг хэрэглэх эрх авах Аж ахуйн нэгжүүдэд Сэлэнгийн “Баяндулаан Уул”, Баянгол дүүргийн “Цэцүүх” трэйд, Чингэлтэй дүүргээс “БСБ” сервис мөн “Тахь” Ко ХХК, Сүхбаатар дүүргээс Алхана трэйд, Баянзүрх дүүргийн “Ай энд Эр Монголия” зэрэг 6 байгууллага шалгарлаа. Мөн “Найдвартай татвар төлөгч” гэрчилгээгээр 98 байгууллага шалгаран шагнуулж байна.  Сангийн сайдын 2010 оны 04 сарын 29 –ний өдрийн 93 тоот тушаалаар энэ оны “Манлай татвар төлөгч”-өөр “Бороо гоулд” ХХК, “Мобиком ХХК”, “Спирт бал бурам” ХК, “НИК” ХК, “Монголын Алт” мак ХХК, “Монгол тамхи” СО ХХК нарын 6 компани шалгарч, цом өргөмжлөл хүртэж байна. Мөн “Тэргүүн татвар төлөгч”-өөр Жем интернэшнл ХХК шалгарлаа. Татвар төлөгчдийн өдрүүдээр татвар төлөгчдийн дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, шилдэг тэргүүний аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр сурталчлахаас гадна ҮТА-ны нээлттэй хаалганы өдрүүд үргэлжлэх юм байна.

Үндэсний Татварын Алба 2010 оныг  “Татварын албадыг бэхжүүлэн үйл ажиллагааг нь сайжруулж, Оюунлаг татварын албыг хөгжүүлэх” жил болгох зорилт  дэвшүүлжээ.

Б.ЭНХМАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж