Францын
Луврын музей баасан гаригт уран зургийн нэгэн гайхамшиг болсон
бүтээлийг 7,8 сая еврогоор худалдан авсан тухай РИА Новости мэдээлэв.
Музейн удирдлага 12 жилийн турш судалгаа болон хэлэлцээр хийсний эцэст
“Le Christ de piti soutenu par saint Jean” уран зургийг авахаар болсон
байна. Энэ зургийг Бургундын сургуулийн алдарт зураачдын нэг Жан Малуэль
1400 оны үед зурсан ажээ.

Луврын музейн уран зургийн хэлтсийн
дарга Венсан Помаред хэлэхдээ музейн сүүлийн 50 жилд авсан хамгийн чухал
зураг боллоо гэсэн юм. Энэ зураг Францын уран зургийн жинхэнэ суурь
үндэс гэж тэрбээр онцолсон байна.
Н.Тунгалаг