
Бан Ги Мүний албан ёсны төлөөлөгч Эдуардо дель Буи баасан гаригт сэтгүүлчдэд мэдэгдэхдээ террорист үйлдэл эсвэл хүний амь нас хөнөөх нь заавал шүүгдэх ёстой. Эрдэмтэн байна уу, жирийн иргэн байна уу, ямар ч хүн байсан энэ хэрэг шийдэгдэх ёстой бөгөөд ийм үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Хүний эрхийг хамгаалах хэрэгтэй гэж Бан Ги Мүн цохон тэмдэглэсэн байна.
Нэгдүгээр сарын 11-нд Тегеран хотын зүүн хэсэгт мотоцикльтэй үл мэдэгдэх этгээд цөмийн физикч Рошаны авто машин руу дэлбэрэх бөмбөг хаясан юм. Эрдэмтэн амь үрэгдэж, түүний жолооч хэдэн цагийн дараа эмнэлэгт нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Н.Тунгалаг