Britney Spears-ийн “өрвөгөр”

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

Britney Spears-ийн “өрвөгөр”

Дуучин  Britney Spears саяхан үс нь цахилгаанжиж, өрвийсөн Jayden болон гимнастик хийж буй Sean Preston нарын зургийг “Twitter”-т тавьжээ.  Попын гүнж гэгдэж байсан дуучин Britney Spears-ийн гэрлэлт хэд хэдэн удаа бүтэлгүйтэж байсан ч энэ удаа жинхэнэ аз жаргалаа олсон бололтой. Хүүхдүүдийнхээ ааваас салсны дараа хар тамхинаас гаргах албадан эмчилгээнд явж, үсээ хусуулж шуугиан тарьж байсан дуучин өнгөрсөн сард Jason Trawick-тэй сүй тавьснаа зарласан юм. Зул сарын баяраар сүй тавьсан хос Америкийн өмнөд мужийн заншлаар гэр бүл, найз нөхдийнхөө дунд даруухан хурим хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж