
Дуучин Britney Spears саяхан үс нь цахилгаанжиж, өрвийсөн Jayden болон гимнастик хийж буй Sean Preston нарын зургийг “Twitter”-т тавьжээ. Попын гүнж гэгдэж байсан дуучин Britney Spears-ийн гэрлэлт хэд хэдэн удаа бүтэлгүйтэж байсан ч энэ удаа жинхэнэ аз жаргалаа олсон бололтой. Хүүхдүүдийнхээ ааваас салсны дараа хар тамхинаас гаргах албадан эмчилгээнд явж, үсээ хусуулж шуугиан тарьж байсан дуучин өнгөрсөн сард Jason Trawick-тэй сүй тавьснаа зарласан юм. Зул сарын баяраар сүй тавьсан хос Америкийн өмнөд мужийн заншлаар гэр бүл, найз нөхдийнхөө дунд даруухан хурим хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Н.Энх