Ларри Кинг + Мексикийн тэрбумтан

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

Ларри Кинг + Мексикийн тэрбумтан


Телевизийн од, ярилцлагын “Мохамед Али” гэгддэг Ларри Кинг тэтгэвэртээ гаран  CNN-ийн шууд ярилцлагын хөтлөгчийн ажлаа Пийрс Морганд шилжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Харин тэрбээр тун удахгүй телевизийн салбарт нэгэн онцгой зүйл хийхээр бэлтгэж байна. Тэрбээр Мексикийн тэрбумтан Карлос Слимтэй хамтрахаар болжээ.

Тэд сүүлийн хэдэн сарын турш шинэ төсөл дээрээ ажиллаж байгаа бөгөөд энэ оны эхний улиралд багтаан энэ тухайгаа албан ёсоор зарлан, төслийн тухай нууцаа дэлгэнэ. Карлос Слим хэвлэл мэдээллийн салбарт нэлээд байр суурьтай хүн бөгөөд ялангуяа цахим ертөнцөд мэдээллийн сүлжээ эзэмшдэг хүн. Түүний хувийн телевизийн суваг байгуулах хүсэлтийг Мексикийн Засгийн газар зөвшөөрөөгүй гэдэг. Харин одоо Ларри Кингтэй хамтран ажиллах гэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж