Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн бирж 2012 оны нэгдүгээр сарын 9-13-ны хооронд таван удаагийн арилжаа явуулж, 80 ХК-ийн 913,1 мянган ширхэг хувьцааг 498.5 сая төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 20080.0 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 789.40 нэгжээр буюу 3.8%-иар буурчээ. Индексийн сагсад багтах Таван толгой /8.6%/, Хөх ган /5.6%/, Багануур /3.9%/, Шарын гол /3.6%/, АПУ /2.5%/, УИД /2.4%/, Могойн гол /2.4%/, МЦХ /2.0%/, Адуунчулуун /2.0%/, Баянгол ЗБ /1.7%/, Силикат /1.7%/, Ремикон /1.1%/, Женко тур бюро /1.1%/, Говь /1.0%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 69.6 тэрбум төгрөгөөр буюу 3.3%-иар буурч, хоёр их наяд 26.3 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Баянтоорой /101.0%/, Цагаан толгой /100.3%/, Өндөрхаан /98.9%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Автоимпекс /24.9%/, Бөхөг /15.0%/, Сав шим /15.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 80 үнэт цаас арилжсанаас 33 үнэт цаасны ханш өсч, 36 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжсан үнэт цаасанд Силикат /279.4 мянган ширхэг/, Ремикон /279.0 мянган ширхэг/, Женко тур бюро /112.9 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр АПУ /64.8 сая төгрөг/, Силикат /63.9 сая төгрөг/, Ремикон /48.1 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

www.mse.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж