“А” самбарын арилжаагаар 28 ХК-ийн 406,7 мянган ширхэг хувьцааг 187.8 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 18 ХК-ийн 282,4 мянган ширхэг хувьцааг 73.1 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 201 хэлцэл хийгдсэн байна. Нийт 46 үнэт цаас арилжигдсанаас 23 үнэт цаасны ханш өсч, 12 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
ТОП-20 индекс 20080.00 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 113.60 нэгжээр буюу 0.54%-иар өссөн. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 26.2 тэрбум төгрөг болсон байна. 2012 онд 10 удаагийн үнэт цаасны арилжаагаар 1.5 сая ширхэг хувьцааг 923.1 сая төгрөгөөр, 500 ширхэг компанийн бондыг 5.0 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 928,1 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна. 1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4135 удаагийн арилжаагаар 868.5 сая ширхэг үнэт цаас арилжиж, 828.8 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.