Оюутанд тэтгэлэг олгох асуудал нэг шат ахилаа

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Оюутанд тэтгэлэг олгох асуудал нэг шат ахилаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Эл хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүд анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан байсан бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сая асуудлыг хэлэлцэн, ёсоор болгож, хууль батлагдлаа. Ингэснээр их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд сар тутамд 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах бололцоо нээгдэж буй юм. Харин ямар шалгуураар оюутанд сар тутамд тэтгэлэг олгох тухай асуудлыг хуульд заасны дагуу Засгийн газар ирэх долоо хоногоос авч хэлэлцэн, журам батлах үүрэг хүлээлээ.

Үүгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж