Чуулган цаг сунган, хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Чуулган цаг сунган, хуралдаж байна

Засгийн газрын цагийн дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг түүгээр хэлэлцэв.

Газар тариалангийн чиглэлийн болон ой нөхөн сэргээх зориулалттай техникийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хугацааг сунгах талаар төслүүдэд тусгажээ. Өмнө нь татвараас чөлөөлөөд байсан хугацаа дуусгавар болоод байгаа юм. Уг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүд дэмжлээ. Анхны хэлэлцүүлгийг хийлгэхээр хуулийн төслийг байнгын хороонд шилжүүлэхээр болов. Чуулганы хуралдааны цагийг сунган хуралдуулахаар болж, Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж