Л.Сэргэлэнг АТГ-т шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Л.Сэргэлэнг АТГ-т шалгаж байна

"Хангарьд” компанийн захирал асан Л.Сэргэлэнг ОХУ-ын Хөрөнгө оруулалтын банкнаас 1.5 сая ам.доллар зээлэхдээ хуурамч бичиг баримт ашигласан хэрэгт шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Хэргийг одоогоор АТГ-т шилжүүлэн шалгаж  байгаа  талаар баттай эх сурвалж хэллээ. Түүнийг  2004 оны есдүгээр сард “Хадгаламж” банкнаас гаргасан гэх 700 мянган ам.доллартай гэсэн баталгааны бичиг ашиглаж, ОХУ-ын Хөрөнгө оруулалтын банкнаас 1.5 сая ам.доллар зээлсэн хэрэгт холбогдуулан  шалгаж,  2006 онд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэрбээр “Хадгаламж” банкны бланк, тамга ашиглаж, ОХУ-ын Хөрөнгө оруулалтын банкнаас зээл авахдаа хуурамч гарын үсэг ашигласан аж. Энэ хэрэг шийдэгдэлгүй  таван жил тойрч байгаа нь нотлох баримт хангалттай бүрддэггүйтэй холбоотой  хэмээж байна. Уг хэрэгт өмнө нь яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч шүүхээс  буцаасан юм байна.  

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж