Нэмэлт галт тэрэг аялуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Нэмэлт галт тэрэг аялуулж эхэллээ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг Улаанбаатар–Замын-Үүдийн чиглэлд энэ сарын 4-нөөс эхлэн нэмэлт галт тэрэг аялуулж эхэлжээ. Тодруулбал, хуучин бүрэлдэхүүн дээрээ гурван вагон нэмж аялуулах болсон байна. Гурван галт тэрэг нэмэгдсэнээр энгийн үед 1300 зорчигч явдаг байсан бол одоо 2000 хүн зорчих боломж бүрджээ. Галт тэргийг долоо хоног бүрийн лхагва, бямба гаригт аялуулах аж. Хятадын цагаан сарын баяр нэгдүгээр сарын 22, 23-нд тохиож буйтай холбогдуулан Хөх хот, Эрээнээс ирэх суудлын галт тэрэгнийхээ тоог ийн нэмэгдүүлсэн юм байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж