Буудлагын Н.Баяраа олимпийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Буудлагын Н.Баяраа олимпийн эрхээ авлаа

Катарын нийслэл Доха хотноо буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр манай урт бууны эрэгтэй баг онч мэргэнээ сорьж, багаараа хүрэл медаль хүртжээ. Ганцаарчилсан төрөлд ОУХМ Н.Баяраа шилдэг наймд шалгарснаар олимпийн эрхээ авлаа.

Ийнхүү Монгол улс “Лондон 2012” олимпийн наадмын арван эрх аваад байна. Буудлагын төрөлд өмнө нь Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа аваад байсан билээ.

ОУХМ Н.Баяраа нь С.Адилбиш багшийн шавь бөгөөд өнгөрсөн онд Хятадын Шеньжень хотноо болсон оюутны Универсиад наадмын багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.

Буудлага спортын төрлөөр олимпийн эрх олгодог болсноос хойш эрэгтэй гар буугаар олимпийн эрх авсан анхны тохиолдол энэ болж байгаа бөгөөд өмнө нь ОУХМ З.Батхуяг эмэгтэйчүүдийн урт бууны төрлөөр олимпод өрсөлдөж байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж