
Дуучин Katy Perry-гийн гэрлэлтээ цуцлуулсан өргөдлийн бэх хатаж “амжаагүй” байхад аав, ээж нь түүнийг “NFL”-ийн тамирчинтэй гэрлүүлэхээр ятгаж эхэлжээ. Христийн номлогч, хатуу итгэл үнэмшилтэй аав, ээж нь Америк хөлбөмбөгийн “Denver Broncos” багийн од Tim Tebow-ийн шүтэн бишрэгчид аж. “OK!” сэтгүүлд бичсэнээр Katy Perry-гийн эцэг, эх охиноо Tim Tebow-той сохор болзоонд явуулахаар ятгаж байгаа гэнэ. Дуучин бүсгүй өөрөө ч түүнд дуртай байгаа аж. Хайрлаж, дурлан, болзоонд явах нь сэтгэлийн шархаа эдгээх хамгийн сайн арга гэдэгт Katy Perry-гийн ээж итгэдэг аж. Тэд Tim Tebow-г царайлаг, авьяастай, 24 настай залуу дуучин бүсгүйд сайн хань болно гэж үзэж байгаа бололтой.
Н.Энх