“Махны үнийг нөхөр Г.Мөнхбаяраас асуу”

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

“Махны үнийг нөхөр Г.Мөнхбаяраас асуу”

УИХ-ын гишүүд Засгийн газрын цагийг үргэлжлүүлэн Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонсов. Гишүүн А.Тлейхан 30 гаруй сая толгой малтай монголчууд махны үнийн дарамтад орсон талаар хөндөв. Жилд долоо, найман сая толгой мал хүнсэнд хэрэглэдэг ч мах ховор, үнэ өндөр байгаа нь гайхмаар хэрэг гэж байсан юм. Харин Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг “Махны үнийг Нийслэлийн Засаг дарга,  нөхөр Г.Мөнхбаяраас асуу. Нийслэлд үүнийг зохицуулах үүрэг бий” гэлээ. Гишүүн З.Энхболд буруутай хүмүүсийг огцруулах асуудлыг өнгөрсөн даваа гаригт УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн байхад тэр дор нь шийдэлгүй АН-ыг засгаас гарсны дараа шийддэг нь ямар учиртай вэ. Засгийн газар өглөө бүр бензин колонкийн үнэ харж байх ёстой гэсэн юм. Мөн үгсэн хуйвалдсан колонкуудыг 10 тэрбумаар үнэхээр торгож чадвал сануулга болно гэдгийг ч хэлж байв.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөллийн хариулснаар бензиний үнэ өсөхөд Б.Ариунсан сайд гэхээсээ үгсэн хуйвалдсан компаниудын асуудал байсан гэнэ.

Гишүүн Д.Ганхуяг “УИХ Засгийн газартаа хөтлөгдөхөө больё. Сонирхолдоо автсан Засгийн газартаа хөтлүүлэхээ больё. Тэр дор байгаа агентлагийн дарга нарыг халаад өнгөрдөг нь буруу. Долоохон хоногийн дотор иргэдээ ам.доллараар нэг, шатахууны үнийн өсөлтөөр нэг цохиж унагаагаад байх нь буруу” гэлээ. Үүгээр Засгийн газрын цаг өндөрлөж, чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэхээр болов.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж