Б.Мандахыг чөлөөлөх санал тавьж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Б.Мандахыг чөлөөлөх санал тавьж байжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна. Энэ хүрээнд нефтийн үнийн өсөлт хамгийн их маргаан дагуулж байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга болоод дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Үүнд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тодорхой тайлбар хийлээ. Тэрбээр хэлэхдээ,

-“Ардчилсан нам 3.4 жил хамтарсан Засгийн газарт ажиллахад нефтийн бүтээгдэхүүний үнэ нэг далайлтаар 200 гаруй төгрөгөөр өссөн тохиолдол үгүй. Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахаа мэдэгдсэн даруйд ийм үнийн өсөлт бий болсонд Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангийн буруу ч байхгүй. Ерөөсөө манайхан ойлголцдоггүй, ажил хийж чаддаггүй хүмүүсийг халах гэхээр шийдвэр гаргаж өгдөггүйтэй холбоотой. Өмнө нь би Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Мандахыг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтийг гаргаж байсан. Энэ үйл явдал болохоос дөрвөн сарын өмнө. Харамсалтай нь, хүлээж аваагүй. Тэргүүн шадар сайдын мэдэлд дөрвөн агентлаг харьяалагддаг. Түүний нэг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, даанч хариуцлага тооцох эрх Тэргүүн шадар сайдад байдаггүй. Хэрвээ дөрвөн сарын өмнө тавьж байсан  асуудлыг хүлээгээд авчихсан бол өдийд ийм зүйл яриад суухгүй байсан ч байж мэднэ. Тэгээд өнөөдөр энэ хүнийг чөлөөлөхдөө дэд даргыг нь давхар албан тушаалаас нь чөлөөллөө” гэлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж