Хуурамч өвчтөний түүх бичсэн хэргийг буцаав

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Хуурамч өвчтөний түүх бичсэн хэргийг буцаав

Өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт шалгагдаж буй Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалагийн хэргийг УМБГ-т шалгаад, прокурорын хяналтад шилжүүлсэн ч дахин шалгах шаардлагатай зүйл байсан  учир  мөрдөн байцаалтад буцаажээ.

С.Тунгалагийг албан тушаалаа ашиглан, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Өнгөрсөн жил МҮЭХ, НДЕГ зэрэг байгууллагаас  Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд шалгалт хийхэд  тус  байгууллагын дарга С.Тунгалагийн Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан  гэх зөрчил илэрчээ. Одоогоор түүний 10 мянга гаруй өвчтөний түүх хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдоод байгаа аж. Өвчтөний түүх бүрт үзлэг хийж, дүгнэлт гаргаж байгаа учир энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч байгаа хэмээн албаныхан тайлбарлаж байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж