Петкович Австралийн нээлттэй тэмцээнд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Петкович Австралийн нээлттэй тэмцээнд оролцохгүй

Энэ сурын 16-нд Мельбурн хотод эхлэх талбайн теннисний Австралийн нээлттэй тэмцээнд “Их дуулга”-ын долоон удаагийн аварга Венус Уильямс оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл дэлхийн чансааны 10 дахь теннисчин Германы Андреа Петкович тус “Их дуулга”-д оролцохгүй болсныг АР мэдээллээ. Немц бүсгүйг Сиднейд болсон тэмцээний хоёрдугаар тойрогт Польшийн Агнешка Радванскатай тоглох үеэр хөлөнд нь хүчтэй өвдөлт мэдрэгдсэн байна. Үүнээс үүдэж, Петкович Австралийн нээлттэй тэмцээнийг өнжих болов. Тэрбээр өнгөрсөн жилийн “Их дуулга”-д оролцохдоо “Австралийн нээлттэй тэмцээн”-ий 8/1-д Хятадын Ли На-д хожигдож байсан бол улмаар “Францын нээлттэй тэмцээн”-нд мөн 8/1-д ОХУ-ын нэрт теннисчин Мария Шараповад хожигдож байлаа. Харин “Америкийн нээлттэй тэмцээн”-ий 8/1-д дэлхийн тэргүүн теннисчин Данийн Каролина Возняцкид 1:6, 6:7-аар ялагдсан байна. Харин оны төгсгөлд "Хятадын нээлттэй тэмцээн"-д дэд аваргаар шалгарч, дэлхийн чансаагаа 10 хүртэл дэвшиж чадсан билээ. Германы тэргүүн теннисчин, дэлхийн чансааны 10-т эрэмбэлэгдэж буй Андреа Петкович энэ сарын 16-нд эхлэх “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний 2012 оны анхных нь болох “Aвстралийн нээлттэй тэмцээн”-ийг өнжихөөр боллоо.

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж