Нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Самбын Гончигсумлаа агсны сонирхолтой түүхийг сонсохыг хүсвэл маргааш 20 цагт “Занаду” галлерейг зориорой. Энэ үеэр түүний ач хүү нэрт хөгжмийн зохиолчийн амьдрал, уран бүтээлийн тухай сонирхолтой яриа дэлгэх гэнэ. Мөн “Занаду” галлерейд жазз, сөүл, диско, альтернатив, электроник зэрэг хөгжмийн төрөл бүрийн урсгалын дуугаралтыг цогцлоосон уран бүтээлүүдийг сонсох боломжтой юм байна.
Монголын орчин үеийн хөгжмийн тулгын гурван чулууны нэг гэгддэг С.Гончигсумлаа агсан 1915 оны хоёрдугаар сарын 18-нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн бөгөөд урлагтай амьдралаа баг залуу наснаасаа холбосон гэдэг. Түүний “Дэнжийн ногоо”, Чамайг үдье”, “Намын тухай дуу”, Москва-найрамдал”, Хайрын дуу” зэрэг дуунууд нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн билээ.
Энд дарж симфонийг сонсоно уу.
У.Болор