Авто тээврийн газрынхан төрийн шагнал хүртэв

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Авто тээврийн газрынхан төрийн шагнал хүртэв

Тусгаар Улсын тэмдэглэлт өдөр, Шинэ Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газрын Санхүүгийн хэлтсийн дарга Б.Билигт, Төмөр замын газрын дарга Т.Батболд, ЗТБХБЯ-ны архивын эрхлэгч Н.Даваасамбуу нарыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор, мөн Тээвэр зохицуулалт, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн В.Октябрь, Автотээврийн хяналтын улсын байцаагч С.Гантуяа, Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт, зохицуулалтын албаны тээвэр зохицуулагч С.Сувд нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга өнөөдөр гардуулан өгсөн байна.

Зураг дээр зүүнээс: В.Октябрь, С.Сувд, С.Гантуяа, Б.Билигт    
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж