Асуулгын хариу сонсч байна

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Асуулгын хариу сонсч байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан уламжлалын дагуу Засгийн газрын цагаар үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ нараас Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайдад тавьсан Өрсөлдөөний тухай хуулийн талаарх асуулгын хариуг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар өгч байна.

Өрсөлдөөний тухай хуулийг 2010 оны зургадугаар сарын 10-нд баталсан ч өрсөлдөөний асуудал хариуцсан агентлагийн үйл ажиллагааны ил тод байдал, улс төрөөс хараат бус, бие даасан байдал хангалтгүй, гол нэрийн бараа үйлчилгээг зах зээлд нийлүүлдэг давамгай эрхтэй аэ ахуйн нэгжүүд үгсэн хуйвалдаж, зохиомлоор үнэ хөөрөгдөх байдлаар шударга бус үйл ажиллагаа явуулдаг, эдгээр аж ахуйн нэгжүүдтэй тооцох харуцлага сул байгаа зэргийг гишүүд асуулгадаа дурджээ.

Гишүүд асуулгыг зургаан сарын өмнө тавьсан байхад цаг тухайд нь хариулалгүй цаг алдсаар нефть, шатахууны үнэ өсч, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дөрвөн хүнд харицлага тооцон ажлаас чөлөөлсөн хойно Засгийн газраас хариулт өгч байгааг гишүүн Д.Очирбат буруутгалаа. Үнийн өсөлтөөс болж үүссэн хохирлыг буруутай байгууллагуудаар төлүүлж яагаад болдоггүй юм бэ гэж тэрбээр асууж байв.

Ч.Хүрэлбаатар сайдын хариулснаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Б.Ариунсангаар ахлуулсан ажлын хэсэг шатахууны үнийг хянах байсан. Гэтэл уг ажлын хэсгийнхэн үнэ хянах бус нэмэх шийдвэр гаргасныг хэлж, холбогдох хүмүүст арга хэмжээ авч, улс төрийн албан тугаалтан болох сайд Д.Зоригт, дэд сайд Б.Ариунсан нарт сануулсан гэлээ.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж