Төлөөлөгчид Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Д. Зүмбэрэллхам, төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Өнөбаатар, Д.Батбаяр, Төрийн албаны зөвлөлийн Ерөнхий менежер, Ажлын албаны дарга С.Цэдэндамба болон албаны бусад гишүүдтэй уулзаж санал бодлоо солилцов.
Уулзалтаар Монгол улсад 2006 оноос хойш хэрэгжиж үйл ажиллагаа явуулж буй Мэдээллийн технологийн паспорт болон инженерийн шалгалтуудын явц, үр дүнгийн талаар МТҮП-ын захирал Ё. Сүхбаатар мэдээлэл хийлээ.
Уулзалт албаны ёсны яриа хэлэлцээ ажил хэрэгч, бүрэн ойлголцсон, элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Яриа хэлэлцээрээр хоёр тал МТ-ийн салбарын үйл ажиллагаанд хамтран ажиллах, шалгалтыг нэвтрүүлэх талаар удирдамжийн төсөл боловсруулан МТ-ийн шалгалтыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжийг хамтран шийдэх, цаашлаад гэрээ байгуулан гэрээний хүрээнд цаашдын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, харилцан мэдээлэл солилцох, сургалт семинарыг зохион байгуулах, туршлага солилцох зэрэг чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахаар боллоо.
Энэхүү 3 байгууллагын хамтарсан уулзалт нь төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, төрийн үйлчилгээг цахим хэлбэрийг ашиглан илүү хялбар, иргэдэд чирэгдэл багатайгаар хүргэх, цаашлаад хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдол бүхий уулзалт боллоо.