Театрын музейн захирлыг халах уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Театрын музейн захирлыг халах уу?

Театрын музейн захирал Д.Энхтөгсийг ажлаас нь халах тухай тушаалд гарын үсэг зурсан талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр  твиттер хуудсандаа бичжээ. Удаа дараагийн сануулгыг зөрчсөний улмаас түүнийг ийнхүү ажлаас нь халах тухай шийдвэрт өнөөдөр гарын үсэг зурсан гэнэ. “Ажлынхаа шалан дээр согтоод уначихсан байгаа гэрэл зураг нь хvртэл надад ирсэн. Хэд хэд сануулсан. Засрахгvй байгаа нөхрийг одоо яахав” хэмээн  сайд твиттертээ бичжээ.  Харин энэ талаар Театрын музейгээс тодруулахад “Ямар ч үндэслэлгүй мэдээлэл” хэмээсэн юм.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж